Маргааш “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурал болно

2017 оны 11-р сарын 02 өдөр, 15 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ANNOS-10-890x495

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар  хамтран зохион байгуулж буй “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 11 дүгээр сарын 03-нд буюу маргааш ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 9 цагаас эхэлнэ.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь  иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага, сургамж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж буй үндэсний хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой юм.

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын яам энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдаас гадна  Монгол Улсын иргэд олноор оршин суудаг болон Монгол Улсад хамгийн олон иргэд нь оршин сууж буй Элчин сайдын яамдын төлөөллүүд оролцож, харилцан туршлагаа солилцон, тулгамдсан асуудлаа ярилцах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх