Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын даргатай уулзав

2017 оны 10-р сарын 30 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsogtbaatar

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Дээд танхимын дарга ноён Милан Штех тэргүүтэй төлөөлөгчдийн тусгай үүргийн онгоц Монгол Улсад түр саатах үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүндэтгэл үзүүлэн бараалхлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжилж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжууд, боловсрол, соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг дэмжих зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сенатын дарга Милан Штех Монгол, Чехийн уламжлалт харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж бийг тэмдэглээд цаашид бүхий л талын дэмжлэг үзүүлэхээр болов.

Эх сурвалж: ГХЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх