Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 14 км-т, Ө-45037/00/, У-97084/00/ 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан тухай мэдээлсэн байна. Аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын хэсэг тус суманд ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг сургуулийн хана цуурчээ
2017 оны 10-р сарын 30 өдөр, 16 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
