Өнөөдөр цагаагчин могой өдөр

2017 оны 10-р сарын 28 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

-Аргын тооллын 10 сарын 28. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 8, шар хулгана, яруу эгшигт-21 од, гал суудал, 7 улаан мэнгэ, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:30-17:41.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч морь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Бич, луу, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх