Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оны 10-р сарын 26-с 27-нд иргэд, байгууллагаас 2028 удаа холбогдсоноос гэмт хэргийн 268, зөрчлийн 1398, зам тээврийн ослын 362 мэдээллийг шалгасан байна.
Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 88 үйлдлээс 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Тухайлбал:
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 46 дугаар байрны гадна зогсоолд байсан 4 автомашины 7 ширхэг толийг тус дүүргийн 8 дугаар хороонд оршин суух хаягтай Э согтуурсан үедээ хулгайлсныг тухайн хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энхчимэг, олон нийтийн цагдаа Э.Төгөлдөр нар илрүүлснийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.