Б.Хашмаргад, Д.Батбаяр нарыг алтангадас одонгоор шагналаа

2017 оны 10-р сарын 27 өдөр, 13 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ggggggggg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нарыг Алтангадас одонгоор шагнасныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардууллаа. Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад төрд 25 жил ажилласан бөгөөд Улсын тусгай хамгаалалттай Бурхан Халдун хайрханыг ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бүртгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Харин Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нь байгаль орчны салбарт 33, тэр дундаа гол, усаа хамгаалах үйлсэд тасралтгүй 25  жил зүтгэснийг нь төрөөс ийнхүү төрийн дээд одонгоор шагнажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх