Ослын улмаас амь насаа алдсан уулчдад хүндэтгэл үзүүллээ

2017 оны 10-р сарын 26 өдөр, 14 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
412bf27b-2315-48df-abac-e9468a5400f6

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.26/ нэгдсэн хуралдаан 10.30 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийлж үг хэлсэн. Тэрбээр, “Энэ сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авиралт хийж явсан 17 уулчин амь насаа алдсан харамсалтай явдал тохиолоо.

Осолдож амь эрсэдсэн уулчдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, танил дотно бүх хүнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ. Мөн эрхэм гишүүд суудлаасаа босож тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх