32 эрүүл мэндийн байгууллага ,нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ

2017 оны 10-р сарын 26 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс саяхан гаргасан журмаар 40,45,50,55,60,65 настай даатгуулагч иргэдийг үнэгүй шинжилгээнд хамруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан насны иргэдийг  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд  хамруулах юм. Шинжилгээ өгөх иргэн дотор эрхтний архаг өвчнийг илрүүлэх, үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэг гэсэн гурван багцаас аль нэгийг сонгож үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж.  Багцын шинжилгээг сонгон шалгаруулалтаар шалгарсан нийслэлийн   32, орон нутгийн, 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага буюу эрүүл мэндийн даатгаын байгууллагатай гэрээ бүхий лабораториуд хийх эрхийг албан ёсоор авсан байна. Тухайлбал  “Итгэл” , “Гэгээн Ар үр” ,”Элэг” зэрэг нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг эрүүл мэндийн 32 байгууллага дээрх шихнжилгээг авах юм. Хэрэв дээр дурьдсан насны иргэд  үнэгүй шинжилгээнд оноос өмнө хамрагдаж амжихгүй бол таван жилийн дараа уг эрхийг эдлэхээр журамд заасан байна. Хэрэв та 43 настай бол хоёр жилийн дараа  энэ хөнгөлөлтийг эдлэх юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх