Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье.
Бид сураггүй болсон залуусаа эрүүл энх байгаасай гэж та бүхний нэгэн адил сэтгэлээр найдвар тээн хүлээж байлаа. Албаны мэдээ ирж хүлээлт минь хоосон байсанд гүнээ харамсан гашуудаж байна.
Уулчин залуусын нэг бидний дотны анд, ажлын сайн хамтрагч, сайн үйлстэн Буянтогтохын Бат-Эрдэнэ амь насаа алдаж гэр бүл, найз нөхөд, хамт олонд нь нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрээр Монголын Залуучуудын Холбооны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газарт 2013 – 2014 онд төвлөрсөн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2015 оноос хойш Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, чадвартай, нийтэч, хөдөлмөрч, манлайлагч залуу юм.
Эрхэм анд нөхрийнхөө гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Залуу хүний хүсэл мөрөөдөл ямар их агуу байдгийг харуулж байсан анд нөхрийн минь халуун сэтгэл бидний зүрх сэтгэлд үргэлж мөнх оршино.
Хөх Мөнх Тэнгэр ивээг!
Монголын Залуучуудын Холбоо
? Ум манэ мадмэ хум