Энэ жилийн онцлох ажил – Газар чөлөөлөлт

2017 оны 10-р сарын 25 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gazar

Нийслэл хотын иргэн бүрт зам хаагуур байна түүгээр алхах эрх бий. Гэсэн ч энэ эрхийг хааж, явган хүний зам, гарц таглаж хашаа хатгаж, байшин барьсан захиргаагүй гэмээр хувь хүн, албан байгууллагатай хариуцлага тооцсон жишиг хийгээд үр дүн саяханыг хүртэл үгүй байлаа . Тэгвэл энэ эмх замбараагүй нөхцөл байдлыг засч, та бидний төлөө хотын удирдлагууд хатуу шийдвэр гаргаж, түүндээ эзэн болон ажиллаж, өнөөдөр нэлээдгүй үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал,

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ  ХОЛБООТОЙ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖЛУУД ХИЙГДСЭНЭЭР

Улаанбаатар хот – Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын ажилд зориулж замын трасст өртсөн 108 нэгж талбараас дүүргийн засаг даргын захирамжтай 94 нэгж талбарыг 92.1 сая төгрөгийн нөхөн олговор олгож, газар чөлөөлсөн байна.  Үлдсэн нэг талбарыг байршил шилжүүлэх, талбайн хэмжээг хасч шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар-Налайх-Чойрын 20.9 км авто замын ажил эхлэхтэй холбогдуулан замын трасст өртсөн зөвшөөрөлгүй 38 нэгж талбар, 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, өмчлөх эрхтэй 62 нэгж талбарыг нөхөн олговоргүй чөлөөлөөд байна. Энэ мэтчилэн Яармагийн гүүр, Сонсоглонгийн гүүрний ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд, холбогдох асуудлуудад арга хэмжээ авч ажилласан байна.

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

ОРБИТЫН УУЛЗВАРААС ТОЛГОЙТЫН ЭЦЭС ХҮРТЭЛХ 3.6 КМ ЗАМ ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын трасст өртсөн зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайс, ТҮЦ, 38 нэгж талбарыг иргэдийн оролцоотой нөхөн олговоргүй газрыг чөлөөлсөн байна . Уг замын ажил дуусч, өнөөдөр албан ёсны нээлтээ хийнэ. Гэвч тус замын явган хүний замын нөлөөлөлд өртсөн иргэн Г.Оюунгэрэл эзэмших, ашиглах эрхийн газраа чөлөөлж өгөөгүйн улмаас стандартын дагуу 3 метр өргөн тавигдах ёстой явган хүний зам 80 см орчим хэмжээтэй буюу нэг хүн л явах хэмжээтэй тавигдсан байна. Төр эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг ямар нэгэн нөхөн олговоргүйгээр чөлөөлж, улсын ажилд бүрэн ашиглах ёстой байдаг. Гэхдээ төр иргэнийхээ эрх ашгийг хүндэтгэн уг газар дээрх обьектыг 105 сая төгрөгөөр үнэлж, нөхөн олговорыг олгоё гэсэн боловч иргэн Г.Оюунгэрэл зөвшөөрөөгүйн улмаас явган хүний зам ийнхүү стандартын дагуу хийгдэж чадаагүй юм байна. Энэ мэтчилэн нэг хүний хувийн ашиг сонирхолоос болж Нийслэлийн 1.3 сая иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа нь харамсалтай. Ашиглалтанд ороод буй тус зам нь олны хөл ихтэй, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд зорчидог гол замуудын нэг юм. 

Нийслэлээс бүтээн байгуулалтын ажлын 30 байршлын газар чөлөөлөлтийг 100 хувь, 17 байршилд 80-95 хувьтай үргэлжилж байна. Энэхүү ажлын хүрээнд нийт 887 нэгж талбар чөлөөлөхөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 667 нэгж талбарыг чөлөөлөөд явж байгаа аж.

ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ОРЦ, ГАРЦ, ЗАМ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОХ АЖИЛ БАЙЛАА

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Энэхүү захирамжийн хүрээнд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах газрын зөрчил арилгах ажлууд зохион байгуулагдсан.
Дээрх ажлын хүрээнд Нийслэлээс нийт 129 байршилд явган хүний зам, авто зам хаасан, орц гарц, авто машины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектуудыг /ТҮЦ, контейнэр, павьлион/ чөлөөлөх ажил хийгдэж байгаагаас 2017 оны 09 дугаар сарын 28-ний байдлаар 78 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа аж.
Мөн Газрын зөрчил арилгах арга хэмжээтэй уялдан иргэдийн зүгээс “Зам Чөлөөл“ уриалга явагдаж эхлэсэн ба сошиалаар 80 байршилд орц гарц чөлөөлүүлэх хүсэлт ирүүлснээс одоогийн байдлаар 37 байршилд газар чөлөөлөх ажил хийгдсэн байна. 

Нийслэлийн газрын албанаас гаргасан судалгаа болон иргэдийн зүгээс сошиалаар ирүүлсэн нийт 207 зөрчлийн 115 байршилд буюу 55.5 хувьд нь газар чөлөөлөлт хийгдсэн байна.

Цаашид ч зам чөлөөлөлтийн ажлууд үргэлжилэх бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй өргөтгөл барих, чөлөөлсөн газар дээр дахин зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах, албан шаардлагыг хүлээн авахгүй эсэргүүцэх зэрэг иргэдийн ухамсар, хариуцлагаас үүдсэн хүндрэлүүд тогтмол гарч байгааг албаныхан хэлж байлаа.
Ямартай ч энэ жилийн ОНЦЛОХ ажлаар тодроод буй зам чөлөөлөлтийн ажил цаашид ч үргэлжилж, нийслэл хотоо цэгцлэн, иргэдийнхээ тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө Нийслэлийн удирдлагууд энэ ажлаа тууштай үргэжлүүлнэ гэдэгт иргэд бид итгэж, хоёр гараа өргөн дэмжсээр байх болно.

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

Энэ жилийн ОНЦЛОХ ажил - ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (27.123.212.***)
    2017/10/25 13:54

    100 ailiin avtobusnii buudliin urd “URLAN” geh gazar hashaagaa telj hatgasan, uuniig shalgaj niitiin ezemshliin gazriig chuluulj ogooch!!!

    (0) (0)