Шри Чинмой багшийн нэрэмжит дэлхийн аварга шалгаруулах өндөр настны холын зайн уралдаанд Монгол Улсын тамирчин Б.Буджаргал түрүүллээ. 37 тамирчин оролцсон уг тэмцээнд оролцогчдын дундаж нас 60-77 байжээ. Тэмцээний хоёр дугаар байрт Швед улсын тамирчин 65 настай Лила Камью, гуравдугаар байрт Франц улсын тамирчин 77 настай Наоми Судилл нар орсон байна. Тэмцээнд оролцогчдоос Б.Буджаргал хамгийн залуу нь байсан гэнэ. Эх орныхоо нэрийг дуурсгаж,дэлхийн аварга болсон Б.Буджаргалдаа баяр хүргэе,хадаг дэлгэн угтъя.
Н.Дөл