Ирэх сарын 17,18-нд дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан “Хүмүүн” нэртэй тоглолтоо Бөхийн өргөөнд хийнэ. Тэрээр өөрийнхөө фейсбүүк хуудсанд 10 жилийн дараа ийнхүү дуунд дуртай ард түмэн,мэргэжил нэгт урлагийн нөхөд,шүтэн бишрэгчдэдээ зориулж ая дуугаа өргөхөөр болсноо бичжээ.
Т.Дэлгэрмөрөн тоглолтынхоо зарыг түгээхдээ “би бүгдийн төлөө зүтгэсэн, одоо миний төлөө таны ээлж,урлагийнхаан. Та бүхнийг Янжинлхам бурхан ивээх болтугай”гэжээ. 11 дүгээр сарын 17-ны өдөр эрхэм дуучны маань төрсөн өдөр, бас хайртай охиных нь төрсөн өдөр. Ийнхүү энэ өдрийг сонгон байж удтал хүлээлгэсэн тоглолтоо хийхээр шийдсэн нь учиртай аж. Тэрээр ”Охин бид хоёрын төрсөн өдөр, тэгэхээр магад түүний минь бэлэг биз ээ” хэмээн ихэд бэлгэшээж байгаагаа онцолжээ. Охиныхоо төрсөн өдөртэй давхацсан баярыг тоглолтоороо мялаахаар шийдсэн дуучиндаа урам хайрлая,амжилт хүсье.
Н.Дөл