Таны гэрт хөгц, мөөгөнцөр үүрэлсэн юм биш биз

2017 оны 10-р сарын 23 өдөр, 09 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22711585_1601693476618820_1806200751_n

Хүний нүдэнд харагдахгүй бичил биет мөөгийг мөөгөнцөр гэж нэрлэдэг бөгөөд үүгээр үүсгэгдсэн өвчнийг мөөгөнцөртөх гэдэг. Хөгц мөөгөнцөр нь бие махбодод хорт хавдар үүсгэдэгээс гадна өөр олон төвөгтэй муу үр дагаваруудын нийлмэл юм байна. Мөөгөнцөр нь байшин барилга, хоол хүнс, хүний бие организм, эд хэрэглэлийг гэмтээн өвчлүүлдэг. Өнөө үед мөөгөнцөрийн хор хөнөөлийг мэдэх нь нэн чухал болжээ.

Хүний нийгэм хөгжих хэрээр бидний амьдрах орчин бохирдон доройтож, идэх хоол маань улам бүр чанаргүйжиж, хүний биеийн дархлаа буюу өвчин эсргүүцэх чадвар нэн суларч буйг бид мэднэ. Хүн хоол хүнсээ хөгц мөөгөнцөрөөр бохирдсон эсэхийг энгийн нүдээр харж, үнэрлэх эрхтэнээ ашиглаад мөөгөнцөрийн үнэрийг таньж, тэр хоолноос татгалзан өөрийгөө хамгаалчихдаг. Бие махбодод маань мөөгөнцөртөх өвчин үүссэнийг өвчний шинж тэмдгээр шинжин таньж, эмчид хандаж эмчлүүлэн эдгэрчихдэг. Харин бидний орон гэрт үүрэлсэн хөгц мөөгөнцөрийг таньж илрүүлсэн ч түүнтэй хэрхэн тэмцэж, эрүүл мэндээ яаж хамгаалахаа төдийлөн сайн мэддэггүй. Хүний амьдрах орчныг гэр оронгүйгээр төсөөлөх аргагүй.

22709753_1601693549952146_51892237_n

Гэр оронд үүрэлсэн мөөгөнцөрын хор хөнөөл агаарт тархаж, хүний уушиг, зүрх, тархи гээд олон эрхтэнд муу нөлөө үзүүлж, эцэст нь хорт хавдар үүсгэж, үхэлд хүргэдэг гэдгийг бид мэддэг бил үү? Байр, орон сууцанд хорт хөгц мөөгөнцөр үүссэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар одоо сийрүүлье.

– Байнгын дусаал дусдаг (дээвэр, сангийн хоолой, шугам, дээд айл тань байнга ус алддаг гэх мэт) – Эвгүй нэгширсэн, үнэр. Нэгэнт мөөгөнцөр үүссэн бол эвгүй үнэртэй болчихдог. Ялангуяа ханын цаастай нөхцөлд мөөгөнцөр нүдэнд харагдахгүй ч хорт угаараа аль хэдийнээ амьсгалах агаарт маань тархаагаад эхэлсэн байдаг.

– Өрөөний цонх хөлрөх. Энэ нь олон учир шалтгаантай ч мөөгөнцөр үржих эх үүсвэрүүдийн нэг.

– Чийгэндээ баригдсан подваль буюу зоорийн давхар. Ялангуяа хуучны орон сууцны зоорийн давхар үнэхээр тэсэхийн аргагүй үнэр танартай болсон, оршин суугчид нь арга тасран гайхшаа барсан байх нь олонтаа таардаг. Энэ нь олон жилийн туршид оршин суугчид нь өөрсдөө ч мэдэхгүйгээр хөгц мөөгөнцөрийн хорт угаараар амьсгалж хохирсон байгааг харуулж байна. – Хана таазанд үүссэн шаравтар, саарал, бордуу өнгийн толбонууд хөгц мөөгөнцөр үүссэний илрэл. Үүнийг бид нэг их тоолгүй дээрээс нь будаг эмульс түрхэж, обой нааж өнгөлөн далдлах төдий арга хэмжээ авдаг. Гэтэл нөгөө гайтай хөгц мөөгөнцөр маань бичил ургамал тул үндсийг нь эс таслах аваас дахин ургаж, хэсэг хугацааны дараа яг нөгөө газраа өнөөх гайт толбо гарч ирснээр дахин засвар хийх болдог.

22686467_1601693489952152_2146442727_n

– Агааржуулалт муу байх нь хөгц мөөгөнцөр үржих нэг том шалтгаан. Хөгц мөөгөнцөртэй барилга байшинд ажиллаж, амьдарч буй хүний бие махбодод илрэх зарим шинж тэмдгүүд – Нүд загатнаж, улайх, хоолой аргаж, загатнах, хамар битүүрэх зэрэг харшлын шинж тэмдгүүд илрэх. – Нусны хэмжээ нэмэгдэн улмаар хамрын хөндийгөөс хоолой уруу шилжин их хэмжээний цэр үүсэх. Зарим хүн тамхи татдаггүй атлаа маш их цэртэй байгаад байна хэмээн гайхаж, агаарын бохирдол гэж өөрөө оношлон явдаг. Агаарын бохирдол нөлөөлөх хэдий ч энэ нь гэрт тань хөгц мөөгөнцөр үүссэнийг илтгэх нэг шалтгаан байж болох

– Амьсгал тань давхцаж, амьсгалахад хүндрэл үүсч байвал хортой мөөгөнцөр үүссэний илрэл – Харшил хүндэрч цээж барьж базалж, хатгуулж байвал мөөгөнцөрөөс үүдэлтэй байж болох – Мөн хүүхдийн ам гэмтэх, эмэгтэйчүүдийн үтрээний мөөгөнцөртөх өвчин хүндрэх шалтгаануудын нэг нь хөгц мөөгөнцөр үүссэн байр, орон сууцанд амьдарч буйтай холбоотой байж болдог. Хууччуул хүүхдийн ам нэг удаа гэмтдэг гэж бидэнд зааж сургасан. Би ч итгэдэг байсан. Гэтэл орчин үед хүүхдийн ам олонтаа гэмтэж, эмч нар түүнийг мөөгөнцөр гэж оношилж, мөөгөнцөрийн эсрэг эмийн эмчилгээг санал болгодог болсон нь бид алхам тутамдаа хөгц мөөгөнцөрийн аюул занал дор амьсгалж, амьдарч, хордож, хохирч байгааг харуулж байна. Эмэгтэйчүүдийн мөөгөнцөрт өвчин ч дахин дахин сэдэрч байгаа нь мөөгөнцөртэй орчинд ажиллаж , амьдарч байгаагийн тань илрэл юм. Хоол хүнс, бие махбодийн эрүүл мэндээсээ гадна бид ямар байр сууцанд, ямар орц хонгилтой, зоорийн давхарт маань юу болж байна хэмээн өөрийн гэр орон төдийгүй гадаад орчиндоо анхаарал хандуулж байх цаг нэгэнт иржээ. Ажиллаж буй албан газрынхаа өрөө тасалгаа, амьсгалж буй агаартаа санаа тавих нь зайлшгүй гэдгийг харуулж байна.

22685140_1601694266618741_115213174_n

Хамгийн гол нь хөгц мөөгөнцөр нь хүний нүдэнд харагдахгүй бичил ургамал гэдгийг нэгэнт мэдсэн тул үндсийг нь таслаж, дээр дурдсан асуудлуудаас гэр оронд тань аль нь байгааг судлан шинжиж, бүрмөсөн шийдвэрлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Манай барилгын салбарт технологийн дэвшилтэт бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэн өндөр байгааг барилгын мэргэжлийн хүмүүс төдийгүй гэр оронд маань үүссэн эдгээр асуудлуудаас бид харж байна. Хөлөрдөг цонх, сангийн хоолой шугам, сийгдэг, дулаан алддаг хана, шал, тааз, дусаал дусдаг дээвэр гээд эдгээр асуудлуудыг шийдэх олон арга зам байгаа. Гэвч хамгийн шилдэг, хэрэглэхэд хялбар, үр дүн өндөртэйг нь сонгох нь хүн бүрийн хүсэл биз ээ. Энэ талаар удтал судалсны эцэст “”Бүрэн Трэйд Девелопмент” ХХК нь ОХУ-ын шилдэг бүтээгдэхүүнээр удаа дараа шалгарсан Актерм брэндийн шингэн дулаалгын будгийг зах зээлд нэвтрүүлснийг олж мэдэн олзуурхан байна. Энэхүү нано технологийн шингэн дулаалгын будаг нь дээрх олон асуудлуудыг тань цогцоор нь шийдэх шинэ зууны шилдэг технологи гэж магтахаас ч аргагүй бүтээгдэхүүн юм билээ. Нөгөө л сийгдэг, дулаан алддаг хана, шал, тааз, хөлөрдөг цонх, сангийн шугам, хоолой, хөгц мөөгөнцөртөө баригдсан зоорийн давхар гээд цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хэмнэж, өндөр үр дүн хүссэн бидний асуудлыг шийдэх технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн юм байна. ОХУ-д төдийгүй дэлхийд number one л гэж оросын сайтууд дээр бичигджээ. ОХУ-д Сибирийн бүсийн орон сууцнууддаа хэдийнээ хэрэглэж, нэвтрүүлээд үр дүнгээ үзээд эхэлсэн юм байна. Ингээд шингэн дулаалгын будгын талаарх мэдээллээ одоо танилцуулъя. Актерм нь шингэн хэлбэртэй будаг шиг түрхэж хэрэглэдэг, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, эдийн засгийн хувьд хэмнэлттэй бүтээгдэхүүн юм. Бэлтгэсэн гадаргуу дээрээ жигд түрхсэнээс хойш 24 цагийн дараа дулаан тусгаарлагч бүрхэвч үүсгэн керамик хэлбэрт шилждэг. Шаардлагатай бол дахин давхарлан түрхэнэ. Их асуудалтай хөгц мөөгөнцөр ургаж, халтартан толбо болсон яг тэр хэсэгтээ 3-4 үе давхарлан түрхсэнээр цаашид хөгц мөөгөнцөрийн ургалт, тархалт бүрэн зогсож, дулаан алдагдал 98 хувь шийдэгддэг юм байна.

22751924_1601694286618739_363157022_n

Актермийг барилгын дотор гадна аль ч талд түрхэн хэрэглэх боломжтой. Улирал харгалзахгүй. Цельсийн хасах 60-аас нэмэх 200 хэмд тэсвэртэй тул галын аюулгүй байдал хангагдчихдаг. Одоо бидний орон сууцныхаа дулаалганд өргөн хэрэглэдэг хөөсөнцөр хоцрогдож, чанар нь хэрэглэгчидэд гологдож байна. Үүнийг шинээр орон сууц, барилга байшин барьж байгаа аж ахуйн нэгжүүд хувь хүн анхааралдаа авч, цаашид барилгын салбарт шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа үндэсний компаниудтайгаа хамтран хөгжил дэвшил өөд хамтдаа урашилбал сайнсан.

Хуучин орон сууцнуудыг гаднаас нь хөөцөнцөрөөр дулаарах ажлыг авч гүйцэтгэж байгаа компаниуд ч хот хөдөөгүй шингэн керамик дулаалгын будгийг хэрэглэж, эдийн засгийн хэмнэлтийг мэдэрч, ажлаа богино хугацаанд хийж гүйцэтгэхийн гайхамшгийг мэдрээсэй.

Ш.Амаржаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. БаярболдБи будгаас авмаар байна. 80065775
     (66.181.161.***)
    2021/09/10 07:14

    Хаанаас Авах вэ

    (0) (0)
  2. Anonymous
     (66.181.161.***)
    2019/11/27 22:44

    ene bodisiig yaj awah we haanaas awah we gaduur zardag uu

    (0) (0)