Цэргийн жинхэнэ албаны 2017 он 2 дугаар ээлжийн татлага Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/679 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд 2017 оны аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд дараах газруудад зохион байгуулагдаж байна.
- Баянгол дүүргийн 17 дугаар хороо 10 жилийн 96-р дунд сургууль
- Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 жилийн 53-р дунд сургууль
- Сүхбаатар дүүргийн 2-р хороо 10 жилийн 31-р дунд сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 10 жилийн 83-р дунд сургууль
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 10 жилийн 34-р дунд сургууль
- Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 10 жилийн 24-р дунд сургууль
- Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв
- Багахангай дүүргийн Соёлын ордон.
Иймд 18-25 насны эрэгтэйчүүд харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очиж, иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны татлагадаа хамрагдана уу гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.