АНУ-д ажиллаж байсан монгол хүн буудуулж амиа алдав

2017 оны 10-р сарын 19 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buu

АНУ-ын Мэриленд муж улсын нэгэн компанийн чулуун тавцангийн үйлдвэрт ажиллаж байсан монгол хүн гэмт этгээдийн суманд өртөж амиа алджээ. Тус компанийн ажилтан хамт ажиллаж байсан хүмүүс рүүгээ гал нээсний улмаас гурван хүн амиа алдсаны нэг нь монгол хүн байсан тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлсэн байна. Гэмт этгээд халдах үеэр амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын  иргэн, 53 настай Түдэвийн Баярсайхан байсан гэж цагдаагийн мэдээлэлд дурджээ. Халдлагад өртөж буудуулсан хоёр хүн шархадсан байна. Хэргийн газраас оргон зугтсан гэмт этгээдийг цагдаа нар 10 цаг шахам эрж хайсны үр дүнд Делавер муж улсын Ньюарк хотоос баривчилсан байна. Түүнийг  Ради Лабеб Принс гэдэг, 37 настай. Тэрээр өмнө нь  Делаварт хамтран ажилладаг байсан нэг нөхрөө буудаж шархдуулсан гэсэн мэдээлэл байна.

Я.Манлай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх