Нийслэлийн цагдаагийн газраас “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав. Уг ажлын хүрээнд Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг 120 мянгатын автобусны буудал, Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Алтай хотхоны автобусны буудал зэрэг хэд хэдэн газарт шалгалт хийжээ. Цагдаагийнхан ажиллаж байхад залуухан хоёр эмэгтэй бусдын цүнх,халаас ухаж байсныг газар дээр нь илрүүлжээ. Тэд гар утас, түрийвчтэй бичиг баримт хулгайлаад хэнэг ч үгүй явж байсныг цагдаа нар баривчлан шалгаж байна. Энэ бол нэг удаагийн үйлдэл. Халаасны хулгайч нар хүмүүсийн анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан эсвэл зориуд анхаарлыг нь саниулж байгаад хулгай хийдэг. Тэд хоёул,гурвуулаа эсвэл олуулаа нийлэн хүний хөл ихтэй худалдааны төв,зах,дэлгүүрээр хэрэн хэсэж хулгайгаа амжуулдаг аж. Хулгайч хэнийг ч яаж ч хохироохоос буцахгүй. Эд зүйл,бичиг баримтаа хулгайчид алдахгүйн тулд сонор сэрэмжтэй бай хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Нэг л их арга хэмжээ ,арга хэмжээ гэж ярьсан улсууд .Энэ үгнийхээ утгыг мэддэг юм уу даа чаавас.
Iimethuu humuusiin nuur tsaraig il bolgoj boldoggui yumu. Tegvel humuus emeegeed hulgai bagasah yum bishu.