Австри улс анх удаа хамгийн залуу лидерийг сонгов

2017 оны 10-р сарын 16 өдөр, 15 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_98326109_8d9e5bfc-90a6-49dc-9976-c79105aa6713

Австрийн парламентын сонгуульд консерватив “Ардын нам” ялах магадлалтай болов. Уг намыг 31 настай Себастиан Курц. Хэрэв түүний нам ялалт байгуулбал Австри улс түүхэндээ хамгийн залуу удирдагчтай болно.

Сонгуулийн өмнө Курц Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд 27 настайдаа томилогдсон аж. Сонгуульд  “Ардын нам”-ын араас “Эрх чөлөөний нам” удаалсан бол  Социал-демократ нам гуравдугаарт оржээ.

Санал хураалтын эцсийн дүн урьдчилсан дүнгээс нэг их зөрүүгүй гарна гэж ажиглагчид үзэж байна. Сонгуулийн дараа тус улсын улстөрийн нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж Вена дахь ВВС агентлагийн сурвалжлагч Бетани Белл мэдээлсэн байна. 10 гаруй жил засгийн эрх барьсан социал демократууд,”Ардын нам”-ын хоршсон эвсэл задрах магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа аж.

“Ардын нам”-ын тэргүүн Себастиан Курц өнгөрсөн тавдугаар сард барууны чиг баримжааг баримтлана гэдгээ илэрхийлж, Европ руу чиглэсэн цагаачдын урсгалыг зогсоох, дүрвэгчдийн тоог  аль болох бага түвшинд байлгахыг мэдэгдэж байсан. Австрид 5 жил суурьшин амьдраагүй гадаадынханд ямар нэгэн хөнгөлөлт эдлэхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх