Хятад улсын Санья хотод удахгүй зохион байгуулах “Дэлхийн мисс 2017″ гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол орноо төлөөлөн оролцохоор шалгарсан Цэвээндашийн Энхжинд баяр хүргэж,амжилт хүсье. Miss World тэмцээний зохион байгуулагчид албан ёсны Youtube сувгаараа уг тэмцээнд оролцогчдын танилцуулгыг нийтэд цацжээ. Гоо бүсгүйчүүдийн танилцуулгыг 100-6000 орчим хүн үзсэн бол Ц.Энхжингийнхийг 24 цагийн дотор 23 мянга гаруй хүн үзжээ.
Hero Entertainment-ийн уран бүтээлчдийн хийсэн уг танилцуулгад Ц.Энхжин нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, монгол ахуйгаа сурталчлан танилцуулсан нь олныг гайхшруулж байна.