Өнөөдөр улаан хулгана өдөр

2017 оны 10-р сарын 16 өдөр, 09 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

Аргын тооллын 10 сарын 16. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 27, улаан хулгана, бага морь-10 од, ус суудал, 1 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:12-18:02.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй сайн, сэтгэл амар болно. Гэвч морь, луу жилтнээ цээртэй.
-Бич, луу, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтэн сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, анд бололцох, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. 

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх