Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2017 оны 10-р сарын 12 өдөр, 17 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
haniad130108

(Ард, иргэдэд өгөх сэрэмжлүүлэг, зөвлөмж)

Хүйтний эрч чангарч, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэддээ дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Иймд:
• Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх
• Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах тохой, суга руугаа ханиалгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, 2 цаг тутамд солих
• Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа ариутгах
• Халдвар авахгүй, халдвар тараахгүйн шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх
• Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг ууж, уулгах
• Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах
• Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах
• Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх
• Томуугийн эсрэг дархлаажуулалтанд сайн дураар хамрагдаж болно.

Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх хэрэгтэй.
Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг зөвлөж байна.

haniad1

haniad2 haniad3

СҮХБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх