Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр

2017 оны 10-р сарын 11 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b209b6db575b4de8624493cdeda1ef35

Өнөөдөр охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр. Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготой байна.

Тус өдрийг угтан дүүрэг тус бүр охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан арга хэмжээнүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн харьяаллын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх