Хэнтийн нуруу, Хагийн хар нуураас эх авч Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ зэрэг таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын дундуур урсаж ундны усны эх үүсвэр нь болдог “Хатан Туул” гол Нийслэлчүүд бидний нүдний өмнө амь тавин ширгэж цаг ойрхон иржээ.
370 жил Улаанбаатарыг умдаалсан Туул голоо хайрлан хамгаалж байхгүй бол 2050 он гэхэд нийслэл хот цөлжиж бидний амьдрал аймшигтай байдалд хүрэх талаар зөгнөн харуулсан нэгэн уран бүтээл бий болжээ. Нийслэл хотод амьдарч буй бүх хүмүүс энэхүү бүтээлийг үзээд бидний мөнх ногоон амьдралд төгсгөл ирэх цаг ойрхон буйг анзаарч Туул голоо хайрлан хамгаалах сэтгэлийг өөртөө суулгаарай.
Энэхүү төслийг О.Чулуунбилэг санаачлан DJ Д.Энх-Амар болон Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамтай хамтран бүтээжээ.