Монголын морин спорт залуу уяачдын холбооны нэг жилийн ой, бага чуулганы хурал 2017 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болно

2017 оны 10-р сарын 03 өдөр, 15 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uyach

“Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-ны нэг жилийн ой, бага чуулганы хурал 2017 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болно. Тус чуулганаар 2016-2017 онд  хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэх, 2017-2018 онд хийхээр төлөвлөж буй ажлуудаа хэлэлцэж батлахаар төлөвлөж байгаа аж. Ирэх онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаан зохион байгуулах, Хурдан морины уралдаанч хүүхдийг сургаж чадавхжуулах гарын авлага гаргах, салбар холбоодуудын уламжлал болгон зохион байгуулах наадам уралдааныг хэлэлцэн батлах юм байна.

Монголын морин спорт залуу уяачдын холбооны /ММСЗУХ/ 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас:

  • Залуу малчдаа дэмжих аяныг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулсан.
  • ММСЗУХ-ны салбар холбоог 21 аймагт байгуулсан бөгөөд 2000 гаруй гишүүн, 338 тэргүүлэгч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний томоохон холбоо болсон.
  • Үндэсний их баяр наадмын хурдан морины комисс, Засагт Ханы хурд-2017 хаврын бүсийн уралдаан, Зүүн бүсийн хурд, Их мандал-5 говийн бүсийн уралдаануудын зохион байгуулах комисст орж ажилласан.
  • ММСЗУХ-ны Салбар холбоодууд аймаг, сумын тогтоолтой томоохон уралдаануудыг зохион байгуулсан.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах хэрэгсэл, мөн мөнгөн хандив өгсөн зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

ММСЗУХ-ны Бага чуулганы гишүүнд  21 аймгийн Салбар холбоодын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд албан ёсоор багтдаг юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх