“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2016” чуулга уулзалт Улаанбаатар хотноо болно

2017 оны 10-р сарын 02 өдөр, 09 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MFA75413-1024x683

Өнгөрсөн онд  “Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2016” эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтыг ОХУ-ын Новосибирск хотноо зохион байгуулсан. Тус арга хэмжээнд монголын талаас чухал ач холбогдол өгч УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, урлагийн мастерууд, шилдэг тамирчид, чөлөөт бүтээлчид бүхий нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон.

“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2016” чуулга уулзалтаас гарсан саналуудыг цаашид хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс ээлжит чуулга уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 2 – 4-нд Улаанбаатарт зохион байгуулахаар болсон. Арга хэмжээг угтаж 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников С.В тэргүүтэй төлөөлөгчид хэвлэл мэдээллийнхэнд зориулж чуулга уулзалтын талаар мэдээлэл өгөв.

“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн, орон нутаг болон хилийн бүсийн хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа, аж үйлдвэр болон барилгын салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн  салбарын хамтын ажиллагааны асуудлаар  дугуй ширээний уулзалт, семинаруудаас гадна  хоёр улсын хамтарсан спортын болон соёлын арга хэмжээ тус тус зохион байгуулагдана. Чуулга уулзалтад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Засгийн газрын төлөөлөл, мөн бүс нутгийн удирдлагууд  оролцохоор төлөвлөж байна.

Түүнчлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны анхны бизнес форумыг  энэхүү эдийн засгийн  чуулга уулзалын үеэр зохион байгуулна.

Чуулга уулзалтыг зохион байгуулах нь Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг  баяжуулан цар хүрээг тэлж, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх