Багш нарт цалин нэмүүлнэ гэхээс өөр том зорилго алга уу

2017 оны 09-р сарын 27 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
basgh

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн багш нар ажил хаяхаа зарласан. Ажил хаях кампанийн гол зорилго нь  цалингаа нэмүүлэх. Аймаг, нийслэл хөдөө орон нутгийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй мянган багш нэгдэж “Багшийн цалинг нэмүүлэх” түр хороог байгуулснаа зарласан. Тэд Засгийн газар болон холбогдох байгууллагуудад цалинг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж, хэвлэлийн хурал зарлаж орон даяар мэдэгдсэн.

Уг шаардлага нь ердөө гурван заалттай.

  1. Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг, 2017 оны есдүгээр сард багтаан 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх
  2. Багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойд тооцож, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх
  3. Боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг дор хаяж 3,500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх гэсэн хатуу заалттай.

Өнөөдрийн Монгол Улсын санхүү эдийн засгийн байдал ийм хэмжээний цалинг даах уу гэдэг багш нарт  падгүй аж. Хэрэв тэдний тавьсан шаардлагыг үл тоож цалинг шаардсан хэмжээнд хүргэхгүй бол Монголын 32 мянган багш хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэж, Сүхбаатарын талбай дээр уриа лоозон цуурайтуулан жагссан. Юутай муйхар шаардлага вэ.

Багш нар дэндүү ёс зүйгүй аашилж байна бус уу. Үнэндээ багш нарын ажил хүүхдийн шуугиан, тэдэнд шинэ мэдлэг олгох гэсэн хүчир хөдөлмөр гэдгийг хэний хэнбугай ч үгүйсгэж чадахгүй. Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш өдрийн 8-10 цаг  ажилладаг. Тэд наад зах нь 45-60 хүүхэдтэй ажилладаг ч өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа авдаг байсан цалингаа авч байгаа аж. Энэ бол асар их ачаалал,маш хүнд нөхцөл хэмээн тэд тэмцэж байна. Багш нарыг харж байхад хүүхдийг “ялан дийлэх” зуршилтай,бусдыг үл хүндлэх хандлагатай,ёс суртахууны хариуцлагыг ухамсарладаггүй хүмүүс байх нь тааралддагийг нуугаад яах вэ. Энэ мэтчилэн шүүмжилбэл багш нар “өөгүй өндөг” биш ээ.

Зөвхөн цалингийн төлөө улайран тэмцэнэ гэхээсээ ирээдүй үеийнхний өмнө ямар хариуцлага, үлгэр дуурайлал  үзүүлж байгаагаа бодоход илүүдэхгүй.

Хичээл эхлээд сар ч болоогүй байхад багш нар сануулах ажил хаялт гэх тодотголтойгоор зарлаж лавтайяа хоёр удаа ажлаа хаялаа. Хүүхдийн төлөө гэсэн халуун сэтгэлтэй гэдэг багш нар шавь нарынхаа сурах эрхэм хүслийг унтрааж байгаагаа үл тоов. Багш нар үймэлдээд л пижигнэлдээд байхад хүүхдүүд хичээлээ хийгээд нам жим томоотой гэгч сууна гэдэг юу л бол. Хичээлээ заана гэхээсээ илүү цалингаа нэмүүлэх ажилдаа илүү анхаарч байгаа багш нар хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж чадаж байна уу. Үнэн байдлыг анзаарвал,багш нар өдөрт 3-5 цагийн хичээл заадаг. Хичээлээ заагаад дууссан багш сургууль дээр байх шаардлагагүй бол гэртээ харина. Өдөржин сургууль дээр 8-12 цаг ажилладаг гэж зарим багш телевизээр ярьж байсан. Дараагийн хичээлд бэлддэг, конспект бичдэг гээд ажил нэлээд байдаг бололтой.

Багш нар нормт цагаасаа илүү хичээл заавал илүү цагийн мөнгө авдаг журамтай.  Эцэг эхчүүдийн ярихыг анзаарвал, багш нар хичээлээсээ бусад цагт сургууль дээр цаг бүртгүүлэн суух нь ховор. Харин ажил хаясан өдрүүдээр бүгдээрээ өдөржин байдаг аж.

Бага ангийн багш нар хичээлээс бусад цагт хүүхдэд давтлага өгч, гэрийн даалгаврыг хийхэд тусалдаг гэх. Давтлага ганцаарчилсан маягтай бол төлбөр авдаг юм билээ. Багш нар бүгдээрээ биш гэхэд зарим сургуулийн багш нар хичээл дээрээ үзсэнээсээ хэд дахин их даалгавар хүүхдэд өгөх нь байдаг л зүйл. Хүүхэд гэрийн даалгавраа хийсээр байгаад ядраад унтдаг тухай бага ангийн хүүхэдтэй эцэг,эх байнга гомдоллож байдаг.

Үнэндээ бага ангийнхны цүнх дүүрэн сурах бичиг хичээлийн хэрэгсэл арай л  хүнд шүү. Дааж ядан цүнхээ үүрч яваа бяцхан шавь нарынхаа ядаж л сурах бичгийг сараар, улирлаар үздэг болгоё, 6,7-хон настай нялх амьтад цүнхээ бөгтийтөл үүрээд зүтгэж явааг анзаарах, ганц үг ганхийх багш Монголд байна уу. Ардын багш зөвхөн өөрсдийгөө л гэнэ. Хичээл дээр ганц хоёр дасгал ажиллаж, хуудас хүрэхгүй юм бичихийн тулд ийм ачаа үүрч зүтгэх хэрэг юусан.

Багш нар зунжин хоёр сар амардаг. Сүүлийн жилүүдэд амралтаараа Солонгос руу очиж ажиллах хөдөлгөөн өрнөсөн. Үүнийг буруутгах гээгүй. Хүсвэл хэн ч гадагшаа явж ажиллаж,мөнгө олж болно. Харин багш нар ядуу зүдүү амьдрал,зээлтэй болохоор явахаас өөр аргагүй болсон гэх. Өнөөдөр Монголд зээлгүй хүн байгаа гэж үү. Ардчилсан нийгэмд амьдарч буйн давуу тал хүссэн хүн бүр банкнаас зээл авч,амьдралаа төвхнүүлдэг болсон.

Манайд байтугай АНУ-д зээл авч амьдардаг юм билээ. Тэнд очсон монголчууд хамгийн түрүүнд зээлээр машин авдаг,зээлээ төлж дуусгаад дараагийн зорилгоо биелүүлэх гэж дахиад зээл авдаг. Энэ бол байдаг л зүйл. Багш нар зээл аваад машин, байр, хүүхдийн сургалтын төлбөр өгдөг гэж гомдоллох юм. Амьдралдаа хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл авсан болохоос салхинд хийсгэчихээд өрд ороогүй шүү дээ. Төрийн банк,улсын үйлдвэрийн захирлууд,дарга нар гээд төрөөс хэдэн арван саяар цалин хүртдэг “азтангууд” Монголд байгаа. Тэд нарын хэмжээнд багш нарт цалин өгнө гэвэл барах уу.

Өнөөдөр хувийн хэвшлийг үүрч яваа аж ахуйн газрынхан, үзэгнээс өөр хөрөнгөгүй хэвлэл мэдээллийнхэн гээд бүгд л багш нарын авдаг цалингийн жишгээр амьдардаг. Тэд ч бас зээлтэй. Гэхдээ “Би багыг авч байна,тэр ихийг авч байна” гэж гоншигнохгүй л байна.  Тэдний хувьд 8 цагаас илүү ажиллах юу ч биш. Гэвч болгох гээд л зүтгэсээр авай.

Н.Дөлгөөн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 6 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (66.181.160.***)
    2017/09/28 16:58

    DOLGOON GEGCH ENE MALIIN OIR ORCHIMD BAGSH HIIDEG AH DUU ECEG EH BAIDAGGUI BOLOLTOI.USAN TOLGOITOI MAL VE.

    (0) (0)
  2. Зочин
     (124.158.93.***)
    2017/09/28 16:23

    Хүүхэд бага ангидаа л суурь боловсролоо сайн авах ёстой гэж боддог. Дунд ахлах ангид ороход багш нар хүүхдээ ч мэдэхгүй. хичээл их цонхлуулж өөрсдөө хичээлээ заахгүй байж хүүхдийн талаар асуугаад очихоор мэдэхгүй, бараг тийм хүүхэд байдаг билүү гэх нь холгүй л байхдаг ш дээ. Тийм байж ямар дүн тавиад хүүхдийг үнэлээд байдагт нь гайхах юм ер алга. Сайн чадварлаг багш цалингаа нэмүүлнэ гээд тэмцэж байхад бид нар дэмжилгүй яахав. Гэвч чадвар муутай, хичээлээ заахгүй, харьцаа муутай багш нар энэ тэмцэлд нэгдээд байхаар ёстой таалагдахгүй байндаг шүү

    (0) (0)
  3. Anonymous
     (66.181.160.***)
    2017/09/28 16:22

    ar geree tejeej chadahgui baigaa bagsh yu moroodoh yostoi gej

    (0) (0)
  4. зочин
     (43.242.241.***)
    2017/09/28 14:33

    багш нар хүүхдийг дээрэлхэж загнаж өөрийн ноёрхлоор атгаж бдаг нь худлаа юм уу. Хүнтэй харилцах соёлгүй бага ангийн багш 3-р сургуульд тааралдаж л бсан. Юм ярьж байснаа баяртай ч бгүй сэлэв татаад явчдаг юм бна лээ. Энэ мэтийн төлөө хүн гомдол гаргаад явахгүй шдээ. Багш нар ном уншдаггүй танин мэдэхүйн юм сонирхдоггүй өдөрт 3,4 цагийн хичээл зааж бгаагаа их юм хийсэн гэдэг болж дээ

    (0) (0)
  5. Зочин
     (66.181.190.***)
    2017/09/28 13:30

    Үнэн л бичсэн байна яагаад хүүхдүүд багш нараа хүндэтгэхгүй байна хүүхдүүдийн хүмүүжил боловсрол ганц өгүүлбэр зөв бичиж чадахгүй хүүхдүүд олшроод байна г м өчнөөн асуудал байна энэ зөвхөн цалин бага болохоор уу энэ багш нар ичих хэрэгтэй

    (0) (0)
  6. Дашпорж
     (202.70.46..***)
    2017/09/27 14:55

    Дөлгөөн гэгч нөхөр багш л лав биш бололтлй. Бас багшаар заалгаж байсан нь эргэлзээтэй. Мөн багш нарыг хүүдүүдээ ялан дийлэх зуршилтайгэнээ. Тэгж хүүхэд нь дарамтанд байгаа нь мэдрэгдээд, мэдээд байгаа бол хуулийн дагуу нэр хаягийг нь дуудаад яваач чи. Худал үнэнийг нь өөрөө ч мэдэхгүй зүйлээ мэдэгчийн дүр эсгэн бичих нь хэтэрсэн тэнэглэл шүү. Сайны хажуугаар саар гэж бий. Багш гэсэн нэрийг бүхэлд нь харлуулах гэвэл чам тэнэг жижигдэнэ шүү. Зээлийг нь их сонирхож дээ. Тэгвэл тэр Амeрик багш нарынхаа цалинг бас сонирхохгүй яасан юм. Бацаан минь бага тэнэгтээрэй. Тэсэлгүй биччихлээ.

    (0) (0)