Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хорооллын эцэст шуудангийн зүүн талаар урууддаг авто замыг эвдэж, гэрлийн шонг хугалсан байна гэсэн мэдээллийн мөрөөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, БГД-ийн Замын цагдаагийн тасагтай хамтран газар дээр нь очиж ажиллалаа.
“Могсу” ХХК барилгын суурийн нүх ухахдаа гинжит экскаватороор шуудан урууддаг хэсгийн авто замыг эвдэж, гэрэлтүүлгийн шонг унагасан байна. НАЗХГ, БГД-ийн Замын цагдаагийн тасгаас тус компанийн ажлыг зогсоож, техник хэрэгслийн бичиг, баримтыг хураан авсан бөгөөд одоо “зөрчил арилгуулах тухай” албан бичгийг НМХГ-т хүргэхээр ажиллаж байна.