Оймс шидэгчийг цагдаа нар байцаахаар баривчилжээ

2017 оны 09-р сарын 22 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jagar

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй руу хэн нэгэн баахан оймс шидсэн тухай мэдээ гэрлийн хурдаар тархав. Н.Сандуй дарга руу оймс шидсэн нөхөр хэн байв гэвэл НИТХ-ын тэргүүлэгч,Н.Энхбаяр даргатай МАХН-ын Бага чуулганы гишүүн Б.Жагар гэх эрхэм аж. Яагаад оймс шидсэний учрыг тодруулахаар нийслэлийн цагдаагийнхан түүнийг асууж байцаахаар авч явжээ. Ажлаа өгөхөө мэдэгдээд буй Ц.Сандуй руу оймс шидэж, “Муусайн хулгайч нар зайлцгаа” гэж орилсон хүн Б.Жагар мөн тул түүнээс тодруулж асуух зүйл байх нь тодорхой гэж эх сурвалж мэдээлэв. Б.Жагар  Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд даргаар ажилладаг бөгөөд “Хатан туулаа хамгаалья” хөдөлгөөний тэргүүний алба хашдаг аж. Тэрээр өмнө нь “төрийн эрхийг хууль бусаар авч байгаа” талаар  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч,”Цөөвөр чононуудын захиалгат ажиллагаа үргэлжилсээр байна” гэж онцолж байжээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Bataa
     (207.228.78.***)
    2017/09/23 06:25

    Ард түмнийг номхон хонь мэт байлгах санаатай. Сундуйг оймс шидэх байтугай шоронд хийж шонд хатаах хүн.

    (0) (0)
  2. ARD
     (182.160.6..***)
    2017/09/22 21:32

    TOOSGO SHIDEH BAISIIM

    (0) (0)