Авлигатай тэмцэгчид Г.Баасанг ажлын байранд нь оруулахаас татгалзжээ. Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар Г.Баасанг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар томилсон билээ. Нэгэнт уг албан тушаалд томилогдсон бол хэн ч бай ажлаа хийх нь тодорхой.
Гэтэл Г.Баасанг өнөөдөр АТГ оруулсангүй. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг гардаж авсан. Ажлын байр руугаа нэвтэрч чадахгүй байдалд ороод байна хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.
Түүний бичсэнээр, “Авлигатай тэмцэх газар руу Олон нийтийн зөвлөлийн гишүүд нь орох боломжгүй болсон байна. Учир нь хаалгаа гадна талаас нь кодлоод, бид цоожтой хаалганы цаана зогсдог болчихсон байна. Саяхан ийм байгаагүй. Энхжаргал дарга руу залгахад утсаа аваагүй. Тамгын газрын дарга руу нь залгахад бас утсаа авсангүй. Одоо орлогч дарга Нямдорж руу залгаад зогсож байна” гэжээ. Авлигын уурхай нь энд байдаг болчихсон юм уу.
Яг ийм байдал харагдаж байна. Үнэхээр авлигатай тэмцдэг газар юм бол авлигыг хянах гээд ирж байгаа хүмүүст хаалгаа нүүр бардам нээх ёстой баймаар юм гэж Г.Баасан багагүй бухимдаад авчээ.
Хэ хэ хөөррий