“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн мэдээлэл гараад байна. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Үйлдвэрийн үйл ажиллагаа, хэвийн явж байна. Сайн ажиллаж байгаа. Улсад төлдөг татвар мөнгөө төлөөд явж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. Мөн АТГ-т шалгуулаагүй. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас өнөөдөр Эрдэнэтэд мэдээлэл хийнэ” гэсэн товч хариулт өглөө.
source: ikon.mn