Нойр булчирхайн хавдар гэсэн оноштой Тайваньд эмчлүүлж буй Д.Өлзий-Орших хэмээх ээжид зориулсан хандивын тоглолт энэ сарын 22-нд болох гэж байна. Тэрбээр таван сар гаруй эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд удахгүй мэс засалд орох юм.
“Ариун сэтгэлийн дэм” нэртэй уг хандивын тоглолтод гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Н.Чулуунхүү, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Г.Эрдэнэтунгалаг, Б.Сийлэгмаа, С.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан Х.Батмэнд, Э.Нямхүү, П.Бямбахүү, Б.Батболд, Б.Нямзагд, Б.Хандмаа, Э.Чулуунчимэг, Б.Мөнхтөр нарын уран бүтээлч оролцож ая дуугаа өргөх аж.
“АРИУН СЭТГЭЛИЙН ДЭМ” ТОГЛОЛТ
ХААНА: МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ
ХЭЗЭЭ: 2017.09.22-НЫ ӨДӨР 19:00 ЦАГТ
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5099191913 НЯМДАВАА
ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР: 99070104, 91191919, 88113578
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ