Хулгайн эд зүйл тээвэрлэн “Хяналтын цэг”-ээр нэвтэрсэнийг илрүүлжээ

2017 оны 09-р сарын 15 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgain

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчих замд байрлах орон нутгийн хяналтын цэгт 2017 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид нийслэл рүү зорчиж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж, айлын гэрт хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлсэн байна.

Тус машинд зорчиж явсан Ц.Б, Г.Б нар нь Өвөрхангай аймгийн харьяат иргэн Д-ын гэрээс мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлан авч явсныг нь шалгалтаар тогтоож, холбогдох цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

Орон нутгийн автозамын байнгын хяналтын 13 цэгт хоногт 1546 тээврийн хэрэгсэл шалгаж 252 зөрчил илрүүлжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нэг, мал, малын түүхий эд болон махны гарал үүслийн гэрчилгээгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн 237 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.

hulgain1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх