Холливудын од,продюсор Стивен Сигал Монголд ирж хадмууддаа айлчлаад буцжээ. Түүнийг Монголоос Д.Эрдэнэтуяа гэх сайхан бүсгүйг гэргий болгосныг мэдэхгүй хүн ховор байх. Өчигдөрхөн түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудлын вип танхимд байхыг анзаарсан хүмүүс “яагаад ганцаараа явж байгаа юм бол,дуулиан шуугиан тарихгүй сэмхэн ирээд буцдаг даруухан эр юм” хэмээн гайхширчээ. Юутай ч энэ удаа тэрээр үзэсгэлэнт эхнэр,хөөрхөн охиноо дагуулаагүй ирснийг бодоход хадмуудтайгаа золгохоос илүү чухал ажил амжуулсан байж ч болох. Чимээгүйхэн ирээд буцах хойшлуулшгүй ажил хүргэн хүүд байсан бололтой.
Н.Дөл