Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайдын орлогч Иван Янчарекийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Дэд сайд Б.Батцэцэг Монгол-Чехийн бизнес форумыг жил бүр зохион байгуулж буй нь хоёр орны хувийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд шинэ, зах зээл, түншлэл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Дэд сайдын орлогч Иван Янчарек хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо бүрэн байгааг тэмдэглэв.