Солонготын даваанд “Баян-Айраг” компанийн машин осолдов

2017 оны 09-р сарын 15 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osoll

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг  “Баян-Айраг” алт олборлох компанийн үйлдвэр рүү ачаа хүргэхээр явж байсан  машин  онхолдсон ноцтой осол гарчээ. Машинд явсан хоёр хүн азаар амьд үлдсэн, харин жолооч нь амь насаа алджээ.

Уг машин Солонготын даваанаас уруудаж явахдаа унасан байна. Нутгийн хүмүүсийн ярьж буйгаар, тус компанийн алт угаахад ашигладаг  үхлийн аюултай цианит натри, азотын хүчил зэрэг химийн бодисыг тээвэрлэж явсан байж болзошгүй.

Хэрэв тэр хорт бодис машин онхолдоход задарсан бол үгээр хэлэх аргагүй аюул тарина. Наад зах нь агаар орчинд ууршин тархаж, хөрс шороо,гол усны ундаргыг хордуулна. Тиймээс маш сайн хяналт тавих ёстой гэж болгоомжилж байсан.  Энэ талаар  албаны эх сурвалжаас тодруулахад , ачааны машинд цианит натри, азотын хүчил зэрэг хорт бодис байгаагүй. Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэгээний бодис, материал, тоног төхөөрөмж байсан гэв. Химийн хорт бодисыг зүгээр ачаад явуулчихдаггүй,маш нарийн журам дэглэмтэйгээр очих газарт нь хүргэдэг талаар эх сурвалж тайлбар өгсөн юм.

Химийн хорт бодисыг ачиж тээвэрлэхэд мэргэжлийн тусгай багийн хяналт дор цуваа үүсгэн хамгаалалтын машинаар хүргэдэг. Түүнээс биш гурил,будаа шиг ачиж өгөөд явуулдаггүй. Цувааны эхэнд заавал дохиололтой машин чиглүүлж явдаг гэж  эх сурвалж мэдэгдэв.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Zochin
     (150.129.14.***)
    2017/09/16 15:09

    30 тн машин онхолдож 6000 л давсны хүчил 1600 л азотын хүчил машины аккумлятор шатах тослох материалууд байсан

    (0) (0)
  2. зочин
     (43.242.241.***)
    2017/09/15 15:30

    харамсалтай юм бэ даваа давахаас илүү уруудах хэцүү гэдэг

    (0) (0)