Хүүхэд томчуулын адил утсаа”маажиж”, компьютерийн тоглоомонд донтсоор хараа нь муудна

2017 оны 09-р сарын 14 өдөр, 16 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nud

Маргааш хүүхдийн харааг хамгаалах өдөр. Өөрөөр хэлбэл аав ээжүүд хүүхдийнхээ нүдний хараа хэвийн байна уу гэдэгт онцгой анхаарал хандуулах өдөр юм. Өнөө цагт техник, технологийн хөгжил дэвшил үсрэнгүй урагшилж байна. Хүүхэд багачуул ялангуяа бага насны хүүхдүүд ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэраг технологийн дэвшил болгоныг эзэмшихийг хүсч байна. Тэд тоглохыг л хүснэ. Хүүхэд байтугай томчуул ч чөлөө завгүй утсаа “маажиж”,  компьютерийн тоглоом руу жолоогүй тэмүүлдэг болсон. Хүүхэд л болсон хойно хүссэн хүсээгүй томчуулыг дагана. Аав,ээжийн  хараа хяналт алдагдаж хүүхдүүд дураараа тоглосоор эцэст нь харааны сулралтай, хараа муутай болж байна. Оройтоогүй дээрээ хүүхэддээ анхаарахгүй бол нэг л өдөр хүүхдийн чинь нүд асуудалтай болно гэж нүдний докторууд санууллаа.  Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарласантай холбогдуулж   Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чимгээ, Эрүүл мэндийн яамны нүд судлалын салбар зөвлөлийн дарга Т.Булган, ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа, Хүүхдийн нүд судлал ба хялрын нийгэмлэгийн тэргүүн М.Алтанхүү нар мэдээлэл хийлээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна.

Манай улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14800 гаруй хүн байгаагаас тав хүртэлх насны 314, сургуулийн /6-15/ насны хүүхдүүд 1209, 16-35 насныхан 3384, 60-аас дээш насны 3903 хүн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх таван өвчинд нүдний эмгэг багтаж цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Сургуулийн өмнөх насны /3-5/ хүүхдийн нүдний харааг жил бүр шалгаж, нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн болор цайх өвчин, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэрэг сохрох, сул хараатай болгоход хүргэдэг өвчнүүдээс сэргийлэх боломжтой. Иймээс   хүүхдийнхээ эрүүл мэнд,нүдний эрүүл ахуйд онцгойлон анхаарч алхам тутамд санаа тавьж байхыг докторууд эцэг эхчүүдэд  уриаллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (43.242.241.***)
    2017/09/14 16:50

    утсаа мааждаг өвчнөөсөө салаач ээ тоглодог донгоосоо салаач

    (0) (0)