“Эрдэнэт” төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж байна

2017 оны 09-р сарын 14 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenet

“Эрдэнэт үйлдвэр” оны эхний найман сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлэв. Үүний үр дүнд улс, орон нутгийн төсөвт 370 орчим тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Үүнээс гадна тавдугаар сарын нэгнээс нийт ажилчдын үндсэн цалинг 10 хувиар нэмсэн. Долдугаар сарын нэгнээс цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болох ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлсэн нь ажилчдын бүтээлч хөдөлмөрийг бодиттой үнэлэх хөшүүрэг болов. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагатай компанийн үүргээ нэр төртэй биелүүлсэн бөгөөд ордын нөөцийг 60 орчим жил ашиглах тооцоог мэргэжилтнүүд гаргаад байна.

Б.ЧУЛУУН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх