108 метр эсгий дээр урласан “Монголын нууц товчоо” олны хүртээл боллоо

2017 оны 09-р сарын 14 өдөр, 09 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21728534_1384257321692198_1976411602073479587_n

Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр нээлтээ хийж Монголын ард түмний хүртээл боллоо.

“Хан хэнтийн урчууд” ХХК-ны хамт олны санаачлагаар Баялаг бүтээгчдийн холбооны дэмжлэгтэйгээр хоёр жилийн хугацаанд Монголын баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн тус бүтээлийг 21 аймаг, 9 дүүргээр аялуулж, үйлчид, гар урчууд бүтээлд учиг шингээж бүтээжээ.

Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо”-ны албан ёсны нээлтийн үйл ажиллагааг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв зэрэг олон байгууллагууд дэмжин ажилласан бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг мөн Монгол туургатны ӨМӨЗО, Тува зэрэг Улсуудаас зочид төлөөлөгчид, үйлчид, гар урчууд хүрэлцэн ирж оролцлоо.

21728493_1384257315025532_2324155105878312898_n 21728357_1384257311692199_9185615711762902110_n 21462449_1384257458358851_3928330810935930405_n 21731171_1384257468358850_6059204567208120979_n

esgii1 esgii

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх