НИЙГЭМ

Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр авчирчээ

2017 оны 09-р сарын 14 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
trekking-cara-este-de-aconcagua-a-plaza-argentina411-625x336

Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2017.09.13-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, Өлгий сумын Эхбулан багийн иргэн Х.Сүлеймений мэдээлснээр, Гадаадын иргэд цасанд боогдоогүй, нэг иргэний биеийн байдал муудаж, таталт өгсөн тул авиралтыг зогсоон буцаж ирсэн. Израйль улсын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 загварын нисдэг тэргээр 2017.09.13-ны өдрийн 17:00 цагт буцаасан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр 2017.09.14-ний 03:10 цагт Улаанбаатарт буулгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013