“Хүүхдийн автобус”–нд үзлэг, шалгалт хийж, холбогдох үүрэг чиглэл өгөв

2017 оны 09-р сарын 11 өдөр, 17 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobus

Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны наймдугаар сарын 28-30-нд явууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд 52 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 107 хүүхдийн автобус бүртгэлтэй байгаагаас шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 44 сургууль,1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна.

Шалгалтын хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2017 оны есдүгээр сарын 8-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирлууд, хүүхдийн автобусны жолооч нар Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газрын төлөөллүүд оролцсон юм.

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Уулзалтаар хэрэглээний стандартын шаардлага хангаагүй олон зөрчил байгаа тул тухайн сургуулиудад албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн, дахин нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны аравдугаар сарын 1-ны дотор явуулахаар шийдвэрлэв гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх