50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 251 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ

2017 оны 09-р сарын 08 өдөр, 17 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26c0a0d98c6037d34d3a0aaf5ea07748

Америкийн Нэгдсэн Улсын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 251 дүгээр цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Уг цэцэрлэгийн нээлтэд БСШУЯ-ны сайд Г.Чулуунбаатар, Америкийн Нэгдсэн Улсын элчин сайд Женифер Зиндал Галт, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Г.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй нийт 25 хороо байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо байсан юм. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга 251 дүгээр цэцэрлэгийн газрын асуудлыг түргэн шуурхай шийдэн ажилласаны үр дүнд ийнхүү 50 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх