Улаанбаатар хотын худалдааны танхим “Гишүүдийн уулзалт”-аа хийлээ

2017 оны 09-р сарын 08 өдөр, 15 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ddca458dc90ebc94cc29d7cf0fbb82ce

Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан Улаанбаатар хотын худалдааны танхим гишүүн байгууллагуудаа хооронд нь холбох, тэдгээрийн санал санаачилгыг хотын удирдлагуудад хүргэх зорилгоор гишүүдийн уулзальаа сар бүр хийдэг билээ. Энэ удаагийн уулзалтын зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва зэрэг хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд тус танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа гишүүддээ танилцуулснаас гадна “Улаанбаатар хотын ногоон сан”-г санаачлан байгуулсан талаар мэдээлэл өглөө. Энэхүү сан нь нийслэлийн агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологид суурилсан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч, бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилцуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготой байна.

Мөн хотын дарга С.Батболд 2018 оны төлөвлөгөө, төслүүдийн талаар танилцууллаа. Ирэх онд нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Тухайлбал, эмнэлгийн гадна тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх талаар хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх