МЗХ-ны дэргэд Солонгос хэл, соёл, түүх сонирхон судалдаг залууст зориулан Солонгосын мэдээллийн төвийг БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран нээсэн билээ. Тус төвд долоо хоног бүр тогтсон цагт сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг.
Тухайлбал долоо хоног бүрийн Мягмар гарагт 18:00 цагаас Солонгос хэлний үнэ төлбөргүй сургалт явагдаж байна. Хичээлийг Койка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан, БНСУ-ын “JEONJU” их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхэмийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн CHOI, JI –HI зааж байгаа юм.
CHOI, JI –HI нь МЗХ-нд нэг жилийн хугацаанд ажиллахаар ирсэн бөгөөд түүний хувьд МЗХ-ны “Солонгосын мэдээллийн төв”-д ажиллаж, Монгол залууст Солонгос улсын соёл, боловсрол, түүхийн талаар бүхий л төрлийн мэдээлэл өгч ажиллах юм.
Сургалтад хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд сургалтын талаар болон Солонгосын мэдээлийн төвийн үйл ажиллагаатай https://www.facebook.com/СолонгосынМэдээлийнТөв фэйсбүүк хуудсаар зочлон танилцаарай.