Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, жүдо бөхийн дэлхийн чансаа шинэчлэгдлээ. Энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг жингийнхээ тэргүүн байрт жагслаа.
ДАШТ-ээс өмнө жингийнхээ хоёрт эрэмбэлэгдэж байсан тэрбээр амжилттай барилдаж өөртөө 1400 оноо нэмсэн юм.
Цагдаагийн “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч М.Уранцэцэгт спортын өндөр амжилт хүсье.