С.Билгүүн эрүүл гоо сайхнаа буцаан авчирсан нууцаасаа хуваалцлаа

2017 оны 09-р сарын 02 өдөр, 18 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21269920_1986613254918225_358623181_n

Герман улсад ажиллаж, амьдардаг татварын мэргэжилтэн хийгээд олон зүйлд хүч сорин гялалзаж яваа хөдөлмөрч бүсгүй С.Билгүүн маань өөрийн гоо сайхнаа буцаан авчирсан нууцаа та бүхэндээ хуваалцахаар манай зочноор уригдлаа.

Түүний өсвөр насандаа амссан Acne vulgaris- бохир батга гэх арьс өнгөний өвчнөөс хэрхэн ангижирсан болохыг хамтдаа сонирхъё.

– Сайхан зуншиж байна уу та?

– Сайхаан, сайхан зуншиж байна. Германд их халуун байгаа. Намартай золгох болоогүй л байна даа. (инээв)

– Тэгэхээр та албан ажлынхаа хажуугаар өсвөр насны болон залуу хүмүүст хамгийн их тохиолддог арьс өнгөний өвчин болох батгашилтаас хэрхэн ангижрах тухай зөвлөгөө өгч байсан бас бүтээгдэхүүн танилцуулж байсан шүү дээ. Ямар учиртай бүтээгдэхүүн байв аа?

– Залуучууд, өсвөр насныхан өөрийн арьсанд ямар бүтээгдэхүүн тохирохыг мэдэхгүй, батгашилтаас арьсны өвчин үүсгэх тохиолдол бишгүй олон гардаг. Харин үүнээс сэргийлэх 100%-н найдвартай бүтээгдэхүүн болох хүдрийн найрлагатай Sulfoderm гэх германы эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрөө тууштай хэрэглээд ач тусыг нь үзчихээд санал болгоод байгаа юм. “Sulfo” гэдэг нь хүдрийг хэлдэг бөгөөд хүдэр нь батгашилтыг устгадаг.

Тэгэхээр Sulfoderm гэдэг нь хүдрийн гоо сайхны эмчилгээний бүтээгдэхүүн гэж орчуулагдана. Батгашилт болон арьсны харшил, тууралт, улайлт, арьсны өвчин зэрэг мөн хуурай, тослог, холимог, эмзэг арьсанд хэрэглэж болох эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн юм.

– Sulfoderm гоо сайхны эмчилгээний бүтээгдэхүүнд юу юу багтаж байна вэ?

– Үүнд хатуу саван,

– Шингэн саван,

– Эмчилгээний мист,

– Эмчилгээний өдөр шөнийн тос,

– Эмчилгээний өө дардаг тос,

– Нунтаг пудр,

– Компакт пудр,

-Батганы гел зэрэг багтаж байгаа.

21291898_1986620544917496_1047383970_n

21325672_1986620574917493_375142013_n

21268927_1986620674917483_674266125_n

21291522_1986620721584145_1587558585_n21291702_1986620771584140_455252893_nЭнэхүү бүтээгдэхүүнийг монголд оруулж ирэх болсон зорилго юу вэ?

-Ашиг харж эхлүүлсэн бизнес бол бишээ. Би өөрөө батга болон нүүрний арьсны үрэвсэлт өвчнөөс болж шаналж байсан учраас өсвөр насны хөөрхөн охид хөвгүүд маань над шиг битгий шаналаасай гэсэн сэтгэлээр шийдэх арга зам байна аа гэдгийг харуулж, урам зориг өгөх зорилготой ажиллаж байна.

-Уг бүтээгдэхүүнийг монгол улсад оруулж ирэхэд герман улсаас шаарддаг хяналтын тухай сонирхуулна уу?

-Бүтээгдэхүүн маань 100 жилийн түүхтэй. 100 жилийн турш улам сайжирсаар бидний гарт ирж байгаа гэсэн үг. Герман улсад тус улс руу гаргах гэж буй бүтээгдэхүүний дээжээс авч заавал хяналтаар оруулдаг байгаа. Энэ нь бүтээгдэхүүний найрлага, орц, тэдгээрийн тунг хянах, нөлөө, үр дүнг нь давхар шалгах, тухайн улсын уур амьсгал, агаарт хэр тохиромжтой болох зэргийг бүгдийг давхар хянаж үзээд зөвшөөрвөл тэр бүтээгдэхүүн борлуулалтанд гарахад бэлэн болсон гэж үзэж байгаа юм.

Харин тус улс руу борлуулах эрх авахын тулд миний бие тус бүтээгдэхүүнийг олон улсад борлуулахад тохиромжтой эсэхийг хэлэлцдэг хяналтын багт гишүүнээр элсэж, монгол улсын төлөөлөгчөөр тус хуралд оролцдог болсон. Ингэснээр Sulfoderm бүтээгдэхүүнийг монгол улс руу борлуулах лиценз эрх надад олгож байна аа гэсэн үг. Мэдээж хяналтын багт гишүүнээр элсэнэ гэдэг амаргүй, олон шат дамжлагаар явж байж эрхээ авсан юм.

-Та Sulfoderm-ийг ашгийн төлөө биш ээ гэж хэлж байсан?

-Тийм. миний хувьд гэвэл 13 наснаас эхэлж нүүрэн дээр бага багаар батга гарч эхлээд сүүлдээ бүр том том толгойтой, толгойгүй дуншиж өвддөг батганууд гардаг болсон. Аль сайн гэсэн бүхнийг л хэрэглэж үзсэн. Би бүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж ч үзсэн. Маш их антветик уулгана. Хамгийн хэцүү нь антветикоо уухгүй л бол дахиад л гарчихгаад уухаар намдчихаад байдаг. Мөн биеийн дархлаа сулрахаар ч юм уу, нойр алдагдахаар гараад эхэлдэг. Тэр нь маш хэцүү санагддаг байсан. Элдэв зүйл хэрэглэж үзсээр байгаад сүүлдээ миний нүүрний арьс Acne vulgaris- бохир батга гэх арьс өнгөний өвчтэй болсон.

21329682_1986621054917445_587516794_o

-Хүний өөдөөс ч эгцэлж харж чадахгүй, сургуульдаа явахаас ч ичдэг байлаа. Тийм байхад хүмүүс хүүшээ ямар аймаар батга гараа вэ? эмчид үзүүлээч гэдэг байсан. Тэр нь төлөвшиж гүйцээгүй залуу охинд бол маш хүнд сэтгэлийн дарамт болдог юм билээ. Өөрөө ч гэсэн эмчлэх арга хайгаад шаналаад явж байхад дээрээс нь гайхах, уулга алдах нь сэтгэлийн хүнд цохилтонд оруулдаг. Тиймээс эмзэг арьстай, түүнээсээ болж шаналж байгаа хүүхдүүд болон залуучуудыг ойлгож, эелдэг харилцах нь их чухал байдаг юм шүү. Эмчилгээний арга замыг хамтдаа хайлцаж, санаа тавих, үгээр дэмжиж өгөх хэрэгтэй. Sulfoderm гоо сайхны эмчилгээний бүтээгдэхүүн бол ашиг биш цэвэр хүний төлөө хийж байгаа ажил юм.

-Acne vulgaris гэдэг нь ямар төрлийн арьсны өвчин бэ?

-Дэлхий дээр тулгардаг арьс өнгөний өвчин. Өсвөр наснаас эхэлдэг. Дотроо зургаан янзын батга бий. Цагаан батга, хар батга, товгор булдруутай батга, цэврүү хэлбэртэй товойн гарсан батга, толгойгүй бултруун батга, бэлцрүүт батга гэх мэт байдаг. Арьсны угийг нянгаар дүүргэж үрэвсүүлдэг өвчин юм. Зөвхөн нүүрний арьс бус цээж, ар нуруун дээр гарах нь ч бий. Анхан шат, дунд, хүндэвтэр, хүнд шат гэсэн шатлалтай байдаг. альтернариозтай байгаа тохиолдолд сүү, сүүн бүтээгдэхүүн ерөөсөө хэрэглэж болохгүй гэдэг. Сүү өөрөө кальцитай. Харин кальци бол үрэвслийн нянг бүр даамжруулж үрэвсүүлдэг байгаа юм.

  • 21269547_1986621084917442_372542302_n 21322770_1986621104917440_286628067_n

-Тэгэхээр та Acne vulgaris өвчнөөс хэрхэн ангижирсан юм бэ?

-Би Германд хэд хэдэн эмнэлгээр эмчлэх арга судлаад явж байсан. Тэгэхэд надад нэг эмч Sulfoderm гоо сайхны эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрэглээд үз гэж зөвлөсөн. Би тэр үед 20 настай байсан. Эхний сар хэрэглээд батга нэмж гарах нь цөөрсөн. Нүүрэн дээрх батганууд ч үрэвсэхгүй байсан. Нилээд урам ороод би зөвхөн эмчилгээнд найдахгүйгээр өөрөөсөө ч бас хичээл зүтгэл гаргая гэж шийдсэн. Тэгээд хоолны дэглэм барьж, бас фитнест явах болсон. Ингэснээр батга маань нэмэгдэхээ байж, арьс маань эрүүлжиж, цайрч эхэлсэн дээ. Яваандаа дахиж гарахаа байлаа. Арьс минь бүрэн төлжиж эрүүл болсон хэрэг. Үүнд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн ч мөн нөлөөлсөн гэж боддог. Учир нь хүн хөдөлгөөний дутагдалд орвол биеийн дархлаа сулардаг. Биеийн дархлаа суларснаар дотор эрхтний үйл ажиллагаанаас болж нүүрний арьс эмзэг болж юм гарч эхэлдэг. Хөлс ялгаруулснаар дааврын тэнцвэр явагддаг учир арьс, үс тослогтхоос сэргийлдэг. Арьс хэт тослогтвол мөн л батга гарна.

-Гол төлөв юунаас болж батга гарч эхэлдэг юм бэ?

-Буруу хооллолт, тогтмол цагт унтаж чадахгүй байх, нойрны мөчлөг алдагдах, дасгал хөдөлгөөн дутагдах зэргээс жижигхэн толгойтой батга гарч асуудал угтаа тулдаг даа. Батга өөрөө нэг л гарчихвал дахин дахин гарчихгаад байдаг. Яваандаа хавь ойрынхоо арьсыг үрэвсүүлдэг.

-Та хэрхэн хоолны дэглэм барьдаг вэ?

-Миний барьдаг хоолны дэглэм гэвэл өглөө 6 цагаас 7 цагийн хооронд хоёр стакан ус уудаг. Дараа нь хар талх, овьёос иддэг. Өдрийн хоол үзэмтэй будаа иднэ. Өөрөө бэлдэж хийгээд явчихдаг. Үзэм ходоодыг цэвэрлэдэг учир хэрэглэж байхад буруудахгүй болов уу. Тахианы махтай хоол эсвэл ногооны салад, бууцайтай салад иддэг. Заримдаа загас зооголдог доо. Оройн хоолонд жимсний салад хийгээд идчихдэг. (инээв)

21269513_1986621151584102_1110345098_n

-Ер нь бол гаазтай ундаа, шарсан хуурсан хоол, амтлагч, кимчи, масло, чипс, шоколад, чихэрлэг зүйлсээс татгалзах хэрэгтэй. Харин жигнэсэн алим болон чанасан алим идэх, өргөст хэмх, пондер, мах, тахианы мах идэх сайн. Ихэнхдээ жигнэж болгосон хоол болон шөлтэй хоол цөс өтгөрөлтөөс сэргийлдэг. Цөс өтгөрөлттэй байна гэдэг нь нүүр харлах, болон сэвхдэх үндэс болдог. Тиймээс шөлтэй хоол идэх жигнэсэн хоол идэх нь цөсийг шингэлж өгдөг юм.

-Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

Sulderm бүтээгдэхүүнийг хаанаас авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг Sulfoderm Mongolia фейсбүүк фейж хуудаснаас авна уу. Мөн түүнчлэн албан ёсны борлуулалт нь Sunday төвийн 7 давхарт “Молор” гоо сайхны салбарт явагдаж байгаа гэнэ.

М. Ариунгоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх