НИЙГЭМ

Энэ онд 815 хүний амь насыг авран хамгаалжээ

2017 оны 09-р сарын 01 өдөр, 10 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avragch

Монгол улсын хэмжээнд нийт 3217 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 154 хүн амь насаа алдаж, 58 хүн гэмтэж бэртэн 533,0 мянган толгой мал хорогдож, 16,0 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, байгаль хамгаалагчид, иргэд оролцсон нийт 23467 хүн, 3925 автомашин ажиллаж, 815 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 7-оор буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 15-аар нэмэгдсэн.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 270-аар, аварсан эд хөрөнгө 0,2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

2017 оны эхний 8 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:

Мөн 2017 оны 8 дугаар сард эрэн хайх, аврах ажиллагааны 277, тээврийн хэрэгслийн ослын 73, нийт 350 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 837 хүнд анхны тусламж үзүүлэн, 85 хүний амь насыг аварсан.

МОНГОЛ УЛСАД 2017 ОНЫ ЭХНИЙ 8 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013