ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр 14:00 цагаас болно. Тус нээлтэд БСШУ-ны сайд Г. Чулуунбаатар, УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл, А. Ундраа зэрэг хүмүүс оролцоно.
Монгол Улсын инженерийн технологийн салбарын мэргэжилтэнг бэлтгэж буй тус сургууль энэ жил бакалаврын түвшний 58 хөтөлбөр, 99 мэргэжлээр 4044 оюутны элсэлт авчээ.
Энэ сайд салбартаа ер нь нийт төрийн албан хаагчдын цалин тогтоох зарчмыг мэддэггүй юм байна. Одоо багш нарын цалинг ажилласан жилээр нь тогтоож байгааг ажлых нь үр дүнгээр тогтоодог болгоно энэ ажлыг 9 сард хийнэ гэнээ. Нэг үе төрийн албан хаагчдын цалинг ажилласан жилээр нь тогтоож байсан гэвч энэ байдлыг 2003 оноос эхлэн ажлых нь үр дүнгээр тогтоодог болгосон. Сайд ажилласан 1-25 жилээр тогтоож байсан шатлалыг үр дүнгээр тогтоох 5 шатлалд шилжүүлэх нэг удаа хэрэглэх схемийг гаргасныг одоо мөрдөж байгаагаар ойлгосон бололтой юм аа.