Усанд осолдсон алба хаагчдын цогцсыг олжээ

2017 оны 08-р сарын 31 өдөр, 11 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1947

“Ховд” голын усанд осолдсон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван алба хаагчийн цогцсыг өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны 14:12-15:02 цагийн хооронд аврагчид ослын газраас 80-200 метр зайтай, 3-5 метр гүнээс олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Тус эрлийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 41 алба хаагч, 6 завь, 6 автомашинтайгаар, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 41 алба хаагч, зургаан автомашин, аймгийн Цагдаагийн газар, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, хоёр автомашин, нийт 113 хүн, 15 автомашин, зургаан завь, нэг нисдэг тэрэгтэйгээр ажилласан юм.

Эрлийн ажиллагаа зохион байгуулж буй нөхцөл байдлыг үнэлэх, ослын газар ажиллаж байгаа хүн, хүч хэрэгсэл, арга ажиллагаатай газар дээр нь танилцах, ажлын уялдаа, удирдлага, зохион байгуулалтаар хангах, үүрэг, чиглэл өгөх зорилгоор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр Ховд аймагт ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх