Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу 8-р сарын 10-ны Пүрэв гарагт МҮОНТР-д анхны шууд ярилцлагад орсон билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга нь 7-р сарын 10-нд Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш хэвлэлийн мэдээллийн хэрэгсэлд анхны ярилцлагаа өглөө.
Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагаас онцлох зарим яриаг нь хүргье.
-60 тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. 3,000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан.
-Намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчилж нарийн болгоно.
-Бид Норвегийн хувилбарыг авчрах ёстой. Байгалийн баялгийг ард түмэн мэддэг байх нь зөв. Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт ажилладаг эмгэнэлтэй явдал байна.
-Тэтгэврийн зээл гэдэг баталгаатай буюу хуульчлагдсан мөнгө. Эрсдэлгүй мөнгийг зээлэхэд яагаад банк 24 хувийн хүү аваад байдаг юм бэ. Цалингийн зээл яг адил. Үүний хүүг буулгах ёстой.
-Монгол банк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна.
-Дээрээ зарчим ярихгүй бол доороо зарчим ярих хэрэггүй. Аав ээж хоёр хэрэлдэж байвал хүүхдүүд нь ч хэрэлдэнэ.
-Ерөнхийлөгчийн гадаад айлчлал хоёр хөршөөсөө эхэлнэ. Хамгийн эхлээд ОХУ-ын Владивостокт 9-р сард уулзалтад орно.
-Хоёр хөрштэйгээ нэн тэргүүнд гаалийн татварын асуудлыг ярина гэж бодож байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулгын МҮОНТР-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргье.
Уг нь овоо л залуу юм. Энэ муусайн бугшсан луйварчингууд нь ажлыг нь хийлгэхгүй их л оролдох байх даа
Өмнах ерөнхийлөгч нар шиг баахан гоё лоозонгийн үг ярих байх гэсэн чинь тэгсэнгүй, Чин үнэн амьдралтай юм ярилаа. Их зүйл хүлээж байгаа шүү.
АМЖИЛТ ХҮСЬЕ !