Сайн байцгаана уу? Элэг нэгт ахан дүүсээ Миний хүү Б.Содномгалсан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр том оврын миксер маркын автомашинд мөргүүлж тархиндаа маш хүнд гэмтэл авч “Тархины аксоны тархмал” гэдэг оноштой болсон.
Үүний дараа 8 дугаар сарын 03-ны өдөр дахин ГССҮТ-д шинжилгээ хийлгэхэд гэмтэлийн дараах тархины хоёр талын бөмбөлгөнд үүссэн субдурал зайлах гигром гэдэг онош нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл тархины хоёр тал усжилттай болсон байгаа.
Иймд бид хүүгээ маш яаралтай Солонгос улсын Ионсей эмнэлэгт үзүүлж, оношлуулж, эмчлүүлэхээр боллоо. Ионсей эмнэлэгийн эмч нарын хэлснээр хүүг маань эмчлэхэд дор хаяж 5 сарын хугацаа шаардлагатай гэсэн.
Энэ 5 сарын хугацаанд хүүгээ эмчлүүлж, эрүүл саруул болгон хурдан эдгээж авахын тулд бидэнд 100 сая вон буву 200 сая гаран төгрөг шаардлагатай болоод байна. Иймээс сайхан сэтгэлт хүмүүс минь бидний амьдралын утга учир болсон хөөрхөн хүүг минь эрүүл саруул болж аав, ээж, ах дүү нартайгаа элэг бүтэн, аз жаргалтай амьдрахад нь тусалж эмчилгээний зардалд нь бага ч болов хандив туслалцаа үзүүлж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
Хандивын данс: Хүлээн авагч хүүгийн ээж Цэцэгмаа овогтой Сүрэнхорлоо Дансны дугаар: Хаан банк 5751082799 Холбоо барих утас: 99730739 / Ээж Ц.Сүрэнхорлоо /