Архангай аймгийн Булган сумын харьяат өмнөх Даншигийн аварга Р.Пүрэвдагва “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадамд гурав дахь удаагаа түрүүлж Даншигийн даян аварга цол хүртлээ. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цол хүртсэн бол Увс аймгийн Өндөрхөөн сумын харьяат бөх Г.Ганням, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Н.Түвшинбаяр, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Д.Пүрэвдорж нар тус тус тав давж Даншигийн начин цолны болзол хангалаа.
“Даншиг наадам- Хүрээ цам 2017” баяр наадмын даян аварга тодорлоо
2017 оны 08-р сарын 07 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )